Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ИТХ

ЖАРГАЛАН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

2023-09-11

Жаргалан нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Алтай хотоос хойш 90 км орчим зайд байдаг. Хуучнаар Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу бөгөөд 1924.06.05 –ний өдрийн Хантайшир-Уулын аймгийн Мөнх – Өлзий дэлгэр Уулын хошууны иргэдийн анхдугаар хурлаар байгуулагджээ. Энэ хурлаар тус хошуунд Батбуянт-Уулын сум, Жаргалан-Уулын сум гэсэн 2 суманд өрх 249, гэр – 10, баг 6 харгалзуулан зохион байгуулжээ. Хожим нь дээрх 2 сум нэгдэн 1924 онд Жаргалан сумыг байгуулсан түүхтэй.

Баруун талд нь Хасагт хайрхан уул, хойд хэсгээр нь Жаргалан уул байдаг бөгөөд говь хангай хосолсон нутаг билээ. Улаанбаатар хотоос 1130 км зайд орших Жаргалан сум нь 368 ам км газар нутагтай сум юм. Тус сумд 2785 хүн оршин суудаг.

Тус сум 1924 онд байгуулагдсан. Социализмын үед Батнайрамдал нэгдэл үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус сум нь баруун баруун хойд талаараа Говь-Алтай аймгийн Шарга, Баян-Уул, зүүн талаараа Завхан аймгийн Алдархаан, Цагаан хайрхан, Цагаан чулуут, Говь-Алтай аймгийн Тайшир сумтай хиллэлдэг байна.

Засаг захиргааны хувьд 3 багт хуваагддаг. Нэгдүгээр баг нь Бүрэн. Сумын төвөөс зүүн хойшоо 28 километрийн зайд байдаг. Хоёрдугаар баг нь Тээл. Сумын төвөөс баруун тийш. Гуравдугаар баг нь Завхан гол баг. Сумын төвөөс урагш 10 километрийн зайд байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%