Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11:00 цагт эхлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Тэргүүлэгч Ж.Ганбат, М.Дашпунцаг, Я.Эрхэмбаяр, Г.Болдбаатар, Д.Намсрай нар хүрэлцэн ирж ирц 54.5 % байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд:
1. Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
2. Худалдах хөрөнгийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө борлуулах тухай
3. Хөрөнгө акталж, үнэ тогтоон худалдан борлуулах тухай
4. Хороо байгуулах тухай
5. Нэрэмжит болгох тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.