Хууль сурталчилах өдөрлөг
Хөдөөгийн 4 багийн иргэдэд хууль сурталчилах, сумаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, ажлын хэрэгжилтийг танилцуулах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын Соёлын ордонтой хамтран 4 өдрийн үйл ажиллагааг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр АХА тэмцээн, бүжгийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ болов. Бүх багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг туршлага судлуулах зорилгоор бусад багт нь ажиллуулав.